English
Open in Telegram
Iidax channel

idax channel

@DigitalAssetsEx · channel · Business · indexed since 2026-07-19
2 515subscribers−3 in a week
258average post reach
10.3%ER — reach to subscribers
57posts in 30 days
idax channel
Photo
click to show
XRP-ийн хөгжүүлэгчид оргүй хоосноос хязгааргүй их хэмжээний XRP токен үүсгэж болох байсан XRP Ledger блокчэйн дэх ноцтой алдааг саяхан илрүүлж засжээ. Тухайлбал, хэн нэгэн хуурамч хаягууд ашиглан ямар нэгэн койныг олон зуун тэрбум XRP-ээр үнэлэн зарж, улмаар түүнийгээ өөр нэг хаягаараа дамжуулан худалдан авах боломжтой байсан аж. Энэ үед гүйлгээний үнийн дүн блокчэйний зөвшөөрөгдөх тоо хэмжээний дээд хязгаараас хэтэрснээр худалдан авалтын өртөг тэг болж хувирах ба харин зарсан талд тэрхүү асар их хэмжээний XRP токен автоматаар шилжин орох байв. Сонирхолтой нь, энэхүү алдаа XRP Ledger-ийн эх кодод арав гаруй жилийн турш байсан байна. Энэхүү эмзэг байдлыг хэн нэгэн ашиглаагүй гэдгийг XRP-ийн хөгжүүлэгчид албан ёсоор мэдэгджээ.
1 · 217 ·
I
Video
DYOR_1.mp4 · 40.4 MB · click to show
Нэг хүний хэлсэн үг, ганцхан мэдээ, эсвэл сошиалд тарсан цуурхалд үндэслэж крипто төсөлд хөрөнгө оруулах гэж бүү яараарай👀 🔎 Төслийн зорилго, баг, бодит хэрэглээ, эрсдэлийг нь өөрөө судалж, мэдээллээ хэд хэдэн эх сурвалжаас нягтлаарай. DYOR😉
234 ·
Photo
click to show
Google өнөө өглөө Gemini 4 Argon нэртэй хамгийн сүүлийн үеийн тэргүүлэх AI загвараа зах зээлд албан ёсоор танилцууллаа. Тус загвар нь өмнөх Gemini загваруудтай харьцуулахад гүнзгий дүн шинжилгээ хийх, урт хэмжээний өгөгдөл ойлгох, нарийн төвөгтэй даалгавар гүйцэтгэх болон санах ойн чадамжийн хувьд асар том ахиц дэвшил гаргажээ. Мөн программчлал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, санхүү, хууль эрх зүй зэрэг олон төрлийн хэмжүүр сорил дээр ChatGPT Astra, Claude Opus зэрэг өрсөлдөгч загваруудаас илүү үзүүлэлттэй байгааг Google онцолсон байна. Цаашлаад, Argon нь бусад AI загвараас 10 дахин урт хариулт боловсруулах чадвартайгаас гадна API ашиглалтын төлбөр нь харьцангуй хямд байгаа нь зах зээлд амжилттай өрсөлдөх томоохон давуу тал болж байна.
156 ·
Photo
click to show
Өмнөд Солонгос улс дотоодын зах зээлдээ анхны Биткойн барьцаалсан банкны зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Тухайлбал, $18 тэрбумын хөрөнгө удирддаг Jeonbuk Bank Биткойныг барьцаа хөрөнгөөр тооцож, байгууллагын харилцагчдадаа зээл олгож эхэлжээ. Шинжээчид энэхүү алхмыг Өмнөд Солонгосын эрх зүйн зохицуулалтын сүүлийн үеийн ахиц дэвшилтэй холбон тайлбарлаж байна. Тэр дундаа өрийн менежмент, зээлийн эргэн төлөлт болон зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалт илүү тодорхой болсон нь чухал нөлөө үзүүлжээ. Цаашлаад, уламжлалт санхүүгийн томоохон байгууллагууд криптог өөрсдийн санхүүгийн үйлчилгээндээ хурдацтай нэвтрүүлж байгаа нь дижитал хөрөнгө орчин үеийн санхүүгийн тогтолцооны салшгүй нэгэн хэсэг болсныг харуулж байна.
🤯1
236 ·
idax channel
Photo
click to show
Өнөө өглөө болсон арга хэмжээний үеэр Tesla-ийн Roadster загварын автомашин агаарт “нисэж” үзүүллээ. Тухайлбал, тус машин аварга том нумарсан тавцан өөд хурдлан гарч, бүрэн доош харсан байрлалд орсныхоо дараа SpaceX-ийн пуужинд ашиглагддаг хүйтэн хийн тийрэлтэт хөдөлгүүрийн тусламжтай тавцангийн ирмэгээс хөөрч, агаарт эргэлт хийн дугуйн дээрээ аюулгүй газарджээ.  Мөн өөр нэгэн үзүүлбэрээр Roadster уг хөдөлгүүрээ ашиглан эгнүүлэн байрлуулсан Tesla-ийн таван суудлын болон ачааны машины дээгүүр нисэн гарсан байна. Элон Маск Roadster-ийн үйлдвэрлэл "2028 онд эхэлнэ, жинхэнээсээ" хэмээн мэдэгджээ. Тус арга хэмжээ хөрөнгийн зах зээл хаагдсаны дараа болсон бөгөөд Tesla-ийн хувьцааны урьдчилсан ханш одоогийн байдлаар 3%-иар өсөөд байна.
🤯3👍3❤1
1 · 267 ·
I
Video
PAASSS_001.mp4 · 41.0 MB · click to show
Эксээ мартсан ч нууц үгэндээ хадгалчихсан юм биш биз? 😂🔐 Нэр, төрсөн өдөр, тэмдэглэлт огноо зэрэг хувийн мэдээлэл агуулсан нууц үг ашиглахаас болгоомжилж, үсэг, тоо, тусгай тэмдэгт хослуулан давтагдашгүй, найдвартай нууц үг ашиглаарай. 🔒 Мөн 2FA хамгаалалтаа идэвхжүүлж, крипто хөрөнгөө давхар хамгаалахаа мартав аа! Нууц үг тань танаас илүү нууцлаг байх ёстой шүү дээ 😉🔐
1 · 267 ·
idax channel
Photo
click to show
7 ХОНОГИЙН ТОЙМ: КРИПТО ЗАХ ЗЭЭЛ 🚀 Өнгөрсөн долоо хоногийн зах зээлийн онцлох үйл явдал, ханшийн хөдөлгөөнтэй арилжаачид болон хөрөнгө оруулагчид та бүхэн танилцана уу.
👍2
245 ·
Photo
click to show
Блокчэйн технологи нь уламжлалт санхүүгийн зах зээл болон крипто ертөнцийг холбож, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгож байна. Үүний нэг нь токенжуулсан хувьцаа юм🌐 Тэгвэл энэ нь хэрхэн ажилладаг, ямар боломжуудтай, юуг анхаарах хэрэгтэй вэ? 👉Постерыг гүйлгэж, токенжуулсан хувьцааны талаар мэдэж аваарай. 🚀 Зах зээлийг шинээр хар. Боломжуудыг судал. idax дээрх токенжуулсан хувьцааны арилжаатай танилцаарай! idax апп татах линк 👉 https://app.idax.exchange/
👍1
207 ·
Photo
click to show
Photo
click to show
Photo
click to show
Photo
click to show
Photo
click to show
216 ·
I
Photo
click to show
USDC стэйблкойныг гаргагч Circle саяхан Arc хэмээх шинэ блокчэйн сүлжээгээ зах зээлд танилцуулсан. Харин нээлтийн үйл ажиллагааны шууд дамжуулалтын үеэр Панчу Пал гэх нэгэн Энэтхэг гаралтай хөгжүүлэгч дэлгэцнээ түр хугацаанд гарч ирсэн нь үзэгчид болон арилжаачдын дунд хачирхалтай хариу үйлдэл дагуулжээ. Тухайлбал, зарим хүмүүс түүний гарал үүсэлтэй холбоотой хэвшмэл ойлголтод тулгуурлан уг сүлжээг залилан, луйврын эрсдэлтэй холбожээ. Үүний улмаас уг блокчэйн сүлжээнд өргөн хүрээтэй заралт явагдаж, шинээр гарсан койнуудын ханш 40–75%-иар огцом унасан байна. Уг нь Панчу Пал хүмүүсийн бодсон шиг луйварчин биш бөгөөд харин ч Circle-тэй хамтран ажилладаг стэйблкойны дэд бүтцийн компанийн нэр хүндтэй үүсгэн байгуулагч байжээ.
🤯1
197 ·
idax channel
Photo
click to show
Элон Маск ирэх онд “Америкийн хүүхэд бүрд” SpaceX-ийн хувьцаа бэлэглэх гэж байгаагаа өчигдөр зарлалаа. Тухайлбал, АНУ-д 18-аас доош насны 70 сая орчим хүүхэд байдаг бөгөөд SpaceX-ийн нэгж хувьцааны ханш одоогоор $147-оор үнэлэгдэж байгааг тооцвол энэхүү бэлгийн нийт үнийн дүн $11 тэрбумд хүрэх юм. Тэрбээр компаниудын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд түгээмэл ашиглагддаг бэлэн мөнгө тараах аргыг үр ашиггүй арга хэлбэр хэмээн шүүмжилж ирсэн ба үүний оронд компанийн хувьцаа бэлэглэх нь илүү оновчтой арга гэж үздэг нэгэн билээ. Цаашлаад, Маск эдгээр хувьцааг АНУ-ын хүүхдийн тусламжийн сангийн хүрээнд саяхан шинээр байгуулагдсан "Trump Accounts" хөтөлбөрөөр дамжуулан хуваарилах ажээ.
👍4🤯1
2 · 170 ·

An open public feed from the search index ChatCrawler — “Google for public Telegram”; refreshed as the venue is crawled. Times are UTC.

Public content only, official Telegram API. About · FAQ · Index limits · Remove a page · Catalog · Search · How we count